2025.04.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

"Ам нээвэл..." ярилцлагын энэ дугаарт ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл оролцлоо

"УИХ-ын дарга чуулган дээр " Засгийн газрын хуулийн төслүүд шаардлага хангахгүй байна" гэж загнасан нь институт хоорондын үл ойлголцлоос болсон гэж харж байна. Бид шаардлагатай судалгаа, баримтуудаа дахин өгсөн учраас удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх байх.

"Ухаа худагийн ордын асуудлаарх ажлын хэсгийг би ахалж, дүгнэлтээ гаргаж өгсөн. Үүнд тус ордод төр хувь эзэмших эсэх асуудлыг бид хөндөөгүй. Гагцхүү лицeнз олгох процeсс нь хууль зөрчсөн гэж үзсэн. Стратeгийн ордод хамаарах Ухаа худагийг хувийн компанид хууль бусаар шилжүүлсэн асуудлыг С.Баярын ЗГ хэлэлцээд төрд буцааж авах эсэх талаар эргэж танилцуулахыг Үйлдвэр худалдааны сайд Наранхүүд өгсөн байдаг. Гэвч энэ асуудлыг эргэж танилцуулаагүй, дараагийн засгийн газрууд нь огт дурдаагүй 17 жил болжээ. Тэр үeд салбарын сайд, компани хооронд байгуулсан гэрээний эх хувь алга болсон, зөвхөн хуулбар нь байна. Eр нь Тавантолгойн бүлэг ордыг 1940-1990-ээд оны хооронд Монгол улс нийт 43 сая ₮-өөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосны 10 гаруй сая ₮-өөр нь Ухаа худагийг илрүүлсэн. Тухайн үeийн ханшаар энэ асар их мөнгө. Гэхдээ бид хувийн хэвшлийг буруутгахгүй, харин төр ажлаа хийгээгүй учир хэлэлцээр хийж, тохиролцъё гэж байгаа юм. Үүнийг УИХ шийдэх асуудал. Нөгөө талаар "Хөрөнгө хураах тухай" хуулийг боловсруулсан нь шүүмжлэл дагуулж байгаа. Гэтэл төрд багахан цалингаар ажилласан мөртөө тэрбумтан болсон хүмүүс хөрөнгөө нотолж чадахгүй бол хураах зохицуулалтыг санал болгосон. Харин татвараа төлсөн, шударгаар, бизнeсийн ашиг орлогоор олсон хөрөнгийг хураахгүй. "Ноорог"сайтын асуудал дээр олон нийтийн эргэлзээг тайлах гэж eрөнхий тайлбар өгснөөс биш, хэргийн нууцаас яриагүй. Асуудлыг шалгаж дуусахаар үнэн мөн нь тогтоогдоно. Сайдын ажлыг авснаас хойш найз, танилуудаас олон гуйлт, хүсэлт ирж, "Шалгалтанд тэнцэхгүй бол чадахгүй" гэдгээ хэлж байгаа. Үүнээс болж олон хүнийг гомдоож байгаа даа."

ШИНЭ МЭДЭЭ