2025.04.04
Хууль, эрх зүй
Д.Энхтүвшин: Хууль хэрэгжүүлэхгүй байгааг хөндлөнгөөс шалгаж тогтоодог хяналтын субьект хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.04/ хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Хууль байгаа ч бид хэрэгжүүлэхгүй байгаа. Энэ чиглэлээр энэ хууль маань процесийн шинжтэй хууль. Хэрэгжүүлэхгүй байгаа дээр ямар хэмжээний хяналт буюу бусад субьектүүдээр хянадаг боломжуудыг нээсэн бэ?
Тухайлбал, өнөөдөр бид Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэхийг зөвшөөрч байна. Энэ асуудлуудыг оруулж ирж байгаа нь хууль зүйн бүрдэл хангаж байгаа гээд ЗГ-аас оруулж ирж байгаа. ЗГ нь өөрөө саналаа өгч байгаа байхгүй юу. ХЗДХ-ийн яамнаас энэ хууль нь хууль тогтоомжийн тухай хуульд нийцсэн байна гэсэн дүгнэлтийг 3 сарын 26-ны өдөр гаргасан байна. Өөрөөр хэлбэл олон нийтийн саналыг тодорхой хэмжээнд авсан байх шаардлагыг зөрчөөд аваагүй байгаа юм. Гэхдээ вэб сайт дээр 27-ны өдөр буюу хууль зүйн сайд шаардлагад нийцсэн байна гэсний дараа нь очиж байгаа юм. УИХ-ын дарга хэлсэн. Хэлэлцэж амжаагүй учраас ЭЗ-ийн байнгын хороон дээрээ хэлэлэцээрэй гээд. Гэх мэт хууль байгаа мөртлөө хэрэгжүүлэхгүй байгаа. Энэ чиглэлээр, ялангуяа хууль тогтоомжийн тухай хууль бол бид хууль засаглах эрхтэн дархтан биш, хууль засаглахад чухал учраас үүнийг мөрддөг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр ямар хаалтууд хийсэн бэ?
Дагалдах хуультай холбоотой хоёр дахь асуулт байна. 40.1-т хууль тогтоомжийн бүрдүүлбэр заасан. Энэ дээр өөрчлөлт орсон юм алга. Зөвхөн дагалдах хуулийг нэмж оруулж. Тэгэхээр энд нэмэлт өөрчлөлт оруулж ирээгүй болохоор дагалдах хуулиудыг олон нийтийн санал тусгах гэдэг юмнууд орхигдох вий. Хууль тогтоох явцад хуудуутай ч гэдэг юмуу, гэнэтийн юмнууд орж магадгүй. Хууль зөрчсөн зүйлс гарч мэдэхээр байна. Жишээ нь хууль хэлэлцүүлж байх явцад зарчмын зөрүүтэй санал гарвал энэ талаар асуулт асуух эрх байдаггүй юм билээ. Тэгэхээр дэмжсэн, дэмжээгүйгээр, байнгын хорооны цөөн хэдэн гишүүдийн хүрээнд зарим хуулийн өөрчлөлтүүд орох магадлалтай байгаа. Энэ чиглэлээр үзэж судалсан зүйл байгаа юу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хариуллаа.