2025.04.04
Хууль, эрх зүй
Б.Жаргалан: Яаралтай хэлэлцэх хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлдэггүй, шүүсийг нь шахдаггүй сул талыг засах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.04/ хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Өнгөрсөн намар бид нэлээн олон удаагийн төсвийн хэлэлцүүлэг, төсвийн тодотголын хэлэлцүүлэг хийсэн. Тэр хүрээнд нэлээн олон асуудлууд гарсан. Миний хувьд тухай үед гарсан асуудлуудыг засч залруулах шугамаар Хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуддаа нэгмөр өөрчлөлт оруулах зорилгоор ажлын хэсэг гарсан гэж ойлгосон. Гэтэл энэ удаад хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирж байгаа юм байна. Тухайн үед яригдаж байсан асуудал юу байсан гэхээр төсвийн тухай хуулийг дагалдуулаад холбогдолтой холбогдолгүй хуулийн төслүүд оруулж ирээд хамт батлаад байна аа. Тэдгээрт хэлэлцүүлэг олигтой явахүй байна гэсэн зүйл яригдсан. Мөн Яаралтайгаар маш олон хууль тогтоомжууд орж ирээд байна. Үүн дээр олон нийтийн хэлэлцүүлэг явахгүй, тухайн хуулийн төслийн шүүсийг шахаж чадахгүй байна гэдэг асуудлууд яригдсан. Дэгтэй холбоотой, цаг хугацаатай холбоотой зөндөө олон асуудлууд байсан. Зарим нэгийг нь хуулийн төслүүдэд тусгасан байна. Нөгөө талаасаа тунхгийн шинж чанартай зүйлүүд нэлээн олон харагдаж байна. Хүний эрх чөлөөөг хангах, хууль зүйн баталгаа бүрдүүлэх гэх зэргээр хүний эрхтэй холбоотой олон заалтуудыг оруулж өгсөн боловч заримд нь үнэлгээ хийхэд магадгүй хүндрэлтэй зүйлүүд ч байх шиг байна.Д.Энхтүвшин асуугаад байгаа асуулт нь бол энэ хууль батлагдсанаар хууль санаачлагчийн хувьд аливаа хуулийн төслийг санаачлах үйл явц хэр удаашралтай, хэр хөнгөн шуурхай болох вэ гэдэг асуудлыг хөндөөд байгаа юм. Санаа нь зөв боловч янз бүрийн шаардлагуудыг тавьчихаар ач холбогдолтой, ач холбогдолгүй маш их хэмжээний цаас үйлдэврлэгдээд, тэр нь зарим талаар хүнд суртал болоод хууль санаачлах үйл явцыг удаашруулах хэлбэр болж магадгүй гэсэн болгоомжлол гишүүдэд байна. Түүнийг анхаарч авч үзээрэй. Уул нь нэгмөр Дэгийн тухай хуультайгаа багцаар нь асуудлыг аваад ороод ирсэн бол сайн байж гэж харж байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хариуллаа.