МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ууган багийн нэг Дэнж багийн иргэдтэй уулзалт хийлээ
2025.04.19
Орон нутгийн хөгжил

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ууган багийн нэг Дэнж багийн иргэдтэй уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Баян-Өндөр сумын ууган багийн нэг Дэнж багийн иргэдтэй уулзаж байна.

тэрбээр, Эрдэнэт хотын хамгийн олон оршин суугчтай багийн иргэд багийн нэгдсэн байртай болох гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд:

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт өгч сайжруулах ажлын хэсгийн ажилласан байдлын үр дүн, чанаргүй эмийн хэрэглээг халж чадсан эсэх
  • Уран олборлолтын МУ-д үзүүлэх нөлөө, хортой эсэх
  • Дэнж багийн зам засварын ажлыг эрчимжүүлэх
  • Өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг нэгдсэн үйл ажиллагаа явуулах ажлын байртай болгох
  • Түрээсийн орон сууцыг хувьчлах эрхзүйн орчныг бүрдүүлэх
  • “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас Орхон аймгийн анхдагчид, ахмадуудад хувь хишиг хүртээх
  • Сургууль, цэцэрлэгийн засвар, зогсоолын асуудал зэрэг санал хүсэлтүүдийг илэрхийлж, сонирхсон сэдвээр хариулт авлаа.

ШИНЭ МЭДЭЭ