
2025.04.19
Орон нутгийн хөгжил
Орхон аймгийн Эрдэнэ, Чингэл багийн иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Д.Батлут тойрогтоо ажиллаж, иргэдтэй хийх дараагийн уулзалт Эрдэнэ, Чингэл багт үргэлжилж байна. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд миний бие болон ажлын албаар дамжуулан
- Эрдэнэ багийн иргэдээс ирүүлсэн нийт 145 санал хүсэлтээс 102,
- Чингэл багаас ирсэн 47 хүсэлтээс 31 хүсэлтийг шийдвэрлэж ажиллалаа.
Мөн эдгээр багуудад өрхийн болон бичил үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд нийт 62 өрхөд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.
Уулзалтын үеэр Эрдэнэ, Чингэл багийн иргэдээс:
- Донорын тухай хуулинд өөрчлөлт оруулж цусны доноруудад төрөөс дэмжлэг үзүүлэх
- Багт сургуулийн хүртээмжийг сайжруулж сургуулийн өргөтгөл байгуулах
- Багт Нийтийн ахуйн үйлчилгээний төв байгуулах
- Тэтгэврийн зээл зогссон байгааг үргэлжлүүлэн олгох
- Ёс заншлын өргөөний ойролцоо орхисон 2 гудамжны цахилгааны шугамыг татаж өгөх
- Дэнжийн замын ажлыг эрчимжүүлэх
- Шар хөтлийн замыг тавьж дуусгах
- Рашаан сувилалд өндөр настнууд төлбөр төлж хэвтдэг болсныг болиулах
- Газар олголтын маргааны асуудлыг шийдвэрлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудаа илэрхийлж байлаа.