МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн иргэдтэй уулзлаа
2025.04.20
Орон нутгийн хөгжил

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр Баянцагаан багийн иргэд инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх, хэрэглээний халуун устай болох, сургуулиа өргөтгөх, ахмадын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Уулзалтаар:

  • УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан хуулиуд, түүний нэмэлт өөрчлөлтүүд, УИХ-ын тогтоолууд
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега төслийн явц
  • Ахалж болон гишүүнээр ажиллаж буй ажлын хэсгийн үр дүн
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Тэрбээр, иргэдээс ирсэн санал хүсэлтийг эрэмбэлж аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран, шат шатны шийдвэрлэх түвшинд хамтарч ажиллахаа илэрхийллээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Баянцагаан багийн иргэдээс миний бие болон ажлын албаар дамжуулан нийт 152 санал хүсэлт ирснээс 121 хүсэлтийг бүрэн шийдвэрлэж ажиллалаа. Мөн өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих төслийн хүрээнд тус багийн 36 үйлдвэрлэгчийг дэмжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өрхийн амжиргаагаа дэмжих боломжоор хангалаа хэмээн онцолоо.

ШИНЭ МЭДЭЭ