
2025.04.20
Орон нутгийн хөгжил
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Даваат багийн иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Даваат багийн иргэдтэй уулзаж байна. Ингэснээр Орхон аймгийн 7 багийн нийт 1500 орчим иргэнтэй уулзаж, УИХ-ын гишүүний ажлын тайлангаа танилцуулан, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт:
- Багийнхаа цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, шинэ цэцэрлэг барих
- Агаарын бохирдлыг бууруулахад бодит ажлыг тусгах
- Инженерийн шугам сүлжээнд гэр хорооллын өрхүүдийг холбох
- Эмнэлгүүдийн цаг товлох үйлчилгээг эмчийн ачаалалтай оновчтой уялдуулж цаг олгох
- Хувийн эмнэлгүүдэд ЭМД сангаас хязгаар тогтоосноор ахмадууд хэвтэн эмчлүүлж чадахгүй байгаа зэрэг асуудлаар саналаа илэрхийлж, хариулт авлаа.
- Өнөөдрийн иргэдээс гарсан санал хүсэлтийг миний биеэс гадна, Эрдэнэт хотын орлогч Б.Мөнхдалай, Орхон аймгийн Хамтын ажиллагаа, гадаад дотоод төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнэ, Баян-Өндөр сумын засаг дарга Б.Мөнхбаяр болон тус багуудаас сонгогдсон аймаг, сумын төлөөлөгчид сонсож, бүх шатны түвшинд хамтран ажиллаж, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг бодит ажил болгохоо илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут: