
2025.04.22
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн байгууллагын орлогч дарга асан С.Лхагвасүрэн “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн байгууллагын орлогч дарга асан С.Лхагвасүрэн “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнагдаж, өнөөдөр өндөр төрийнхөө сүлдний дэргэд тэмдгээ гардан авлаа. Тэрбээр,
- Автын инженер мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин дахь автотээврийн 34-р баазын анхны дарга
- Булган аймгийн МАХН-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 1992-2006 оны хооронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Авто тээврийн байгууллагад инженерээс орлогч дарга хүртэл дэвшин ажилласан туршлагатай.
- Энэ хугацаанд тээврийн салбарт засварыг агрегат зангилгааны аргаар гүйцэтгэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, тээврийн шуурхай байдлыг хангах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн, манай улсын урдаа барьдаг шилдэг инженерүүдийн нэг юм.
Мөн тэрээр хүний язгуур эрхийг дээдэлсэн, 1992 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад гар бие оролцож явсан Ардын депутат хүн юм.