МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХҮҮХДҮҮДИЙН ЭРЧ ХҮЧ, ЭНЕРГИ ДҮҮРГЭН БАЙЛАА
2025.04.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ХҮҮХДҮҮДИЙН ЭРЧ ХҮЧ, ЭНЕРГИ ДҮҮРГЭН БАЙЛАА

Өнөөдөр Өмнөговь аймгийнхаа ХЖТ-т хүүхдүүдийн цангинасан дуу, халуун алга ташилт дүүрэн сайхан үйл ажиллагаанд оролцож эрч хүч, энерги авлаа.

Сурагч хүүхдүүд маань хэрсүү, ухаалаг, тэд санхүү мөнгөний талаар томчуудаас дутахааргүй мэдлэг олж авч, хуримтлал ирээдүйд нь хэрэгтэйг, боловсрол, эрдэм мэдлэг чухал гэдгийг мэддэг, тэдний мэдлэгт улам нэмэр болох "ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2025” аяны хаалт Өмнөговь аймагт болж өндөрлөв.
“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” гэсэн уриатай, орон даяар явагдсан тус аяны хаалт манай аймагт болж байгаатай холбогдуулан ач холбогдол өгч оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ