МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.11
Хууль, эрх зүй

Г.Уянгахишиг: Хэрэгжилт нь хүндрэл учруулдаг ужгирсан хуулийн заалтыг хүчингүй болголоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.11/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Байнгын хорооноос Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасаныг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх санал дэмжигдлээ. Дараа нь хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 80.7 хувиар саналаар дэмжигдэж, хуулийн төсөл батлагдлаа.

Өмгөөллийн тухай хуулинд өмгөөлөгчийн шалгалт өгөх хүн өмгөөлөгчөөр ажиллахад харшлах албан тушаалаа заавал өгч байж шалгалтаа өгнө гэсэн заалт бий. Тухайн өмгөөлөгч шалгалтад ороод ямар хариу гарах нь тодорхойгүй байж эрхэлж байгаа ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдчихөөд шалгалтад орох нь хүний эрхийн зөрчил үүсгэж байна гэж үзсэн. Тийм учраас УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг энэхүү заалтыг нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болгоё гэдэг хуулийн төсөл боловсруулсан нь энэ юм.

ШИНЭ МЭДЭЭ