МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.УЯНГАХИШИГ: СТАТИСТИК ТООНУУДЫН АРД ДАНДАА ХҮНИЙ АМЬ НАС, ХҮНИЙ ЭРХ ЯРИГДАЖ БАЙНА
2025.04.10
Зам, Тээвэр

Г.УЯНГАХИШИГ: СТАТИСТИК ТООНУУДЫН АРД ДАНДАА ХҮНИЙ АМЬ НАС, ХҮНИЙ ЭРХ ЯРИГДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нарын гишүүд явган хүний гарцын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.04.10/ мэдээлэл хийлээ.

Зам тээврийн осолд бага насны болон насанд хүрсэн иргэд өртөж, хохирох асуудал гарсаар байна. Энэ асуудлаар Хүний эрхийн дэд хороонд гомдол ихээр ирэх болжээ.

Нийслэл хотод 176 уулзвар, 1007 гарц байна. Үүнээс 160 нь гэрлэн дохиотой, 847 нь гэрлэн дохиогүй гарц. 2023 оны байдлаар 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бол 2024 онд 535 болтлоо огцом өссөн байна. Тодруулбал, 2023 онд гэрлэн дохиотой гарцан дээр 16, зохицуулалтгүй гарцан дээр 276 зорчигч зам тээврийн осолд өртжээ.

ШИНЭ МЭДЭЭ