МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.16
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Найдалаа: Үнэ хямдрахгүй атлаа татвар, бодлогын хувьд асар их үүрэг хүлээчихсэн энэ гэрээг яаран хийх шаардлагагүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.16/ хурлаар  Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

ОХУ-тай агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ хийхийг дэмжиж байгаа. Харин одоо танилцуулж буй 20 жилийн энэ гэрээ, хэлэлцээрийн төслөөс Монгол Улсад ашигтай зүйл, заалт олсонгүй.

  1. Монгол Улс нефтийн үйлдвэр барьж байгаа. Цаашид газрын тосоор дотоодынхоо хэрэгцээг хангаад хараат бус байдлаасаа салах үед энэ гэрээ, хэлэлцээр хаалт, тээг болохоор байгааг анхаарах хэрэгтэй.

  2. Мөн түлшний үнэ хямдрана, цаашлаад нислэгийн тийзний үнэ хямдарна гэсэн үг, үсэг энд тусаагүй байна. Тэгсэн атлаа манай улс татвар, бодлогын хувьд асар их үүрэг хүлээчихсэн энэ гэрээг яаран сандран хийх шаардлагагүй, сайн ажиллах ёстой гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ