МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтыг хамгийн амжилттай ашиглаж чаддаг хүмүүс бол зөвхөн ЭРХ МЭДЭЛТНҮҮД!!!
2025.04.03
Хууль, эрх зүй

Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалтыг хамгийн амжилттай ашиглаж чаддаг хүмүүс бол зөвхөн ЭРХ МЭДЭЛТНҮҮД!!!

Өнөөдрийн /2025.04.03/-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

"Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулийн өөрчлөлтийн нэг заалттай санал нийлэхгүй, эсэргүүцэж байна. Эрүүгийн хуульд "хүний нэр төрийг доромжлох" гэдэг гэмт хэргийг буцаан бичих гэж байгаа юм байна. Гүтгэх, доромжлох гэдэг гэмт хэрэг Монгол Улсад яг ардчилсан улсад байдаг арга барилаараа огт байгаагүй. Энэ өөрөө социалист үзэл сурталыг хамгаалах, даргыг вакум дотор барьж, нийгмээс нь тусгаарлах, тусдаа бурхан адил тахин шүтэхэд зориулагдсан Эрүүгийн хуулийн зохицуулалт байсан.

Энэ гүтгэх, доромжлох гэдэг энэ гэмт хэргийг Эрүүгийн хууль дээр бичихээр хамгийн амжилттай хэрэглэж чаддаг хүмүүс бол дандаа эрх мэдэлтнүүд. Одоо хэрэглэж байгаа худал мэдээлэл тараах гэдэг Эрүүгийн хуулийн заалтны ард уламжлалт гүтгэх гэмт хэргийг бичээд, энэ гэмт хэргийг хэний эсрэг хэн ашиглаж байна аа гэдэг статистикыг харахад маш ойлгомжтой байгаа шдээ. Дандаа төрийн албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд хэвлэлийн эрх чөлөөг боомилох, чөлөөт дуу хоолойг хязгаарлах, өөрсдийг нь шүүмжилсэн тэр шүүмжлэлийн эсрэг жадлан яллах зорилготой ашиглаж байгаа. Одоо араас нь энэ доромжлох ороод ирнэ. Түрүүчийн хэлдэгээр 76 мал гэж хэлэхэд шүүхдээд эхлэх юм байна л даа. Ийм байдлаар социалист гэмт хэргүүдийг ардчилсан, хүний эрхийг хангах гэж байгаа Эрүүгийн хууль руу оруулж ирэх бол ЗОХИМЖГҮЙ!"

ШИНЭ МЭДЭЭ