
2025.04.22
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Орхигдсон гэр хорооллыг өөд татах бодлогоор нэгдэв
Нийслэл болон аймгийн төвүүдийн хамгийн удаан хугацааны туршид байсан “суурьшлын түүхэн төв” бол гэр хороолол юм. Иймд гэр хороолол руу хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ санаан дээр нэгдсэн УИХ-ын хорин нэгэн гишүүн нийлж “Гэр хороолол, орон нутгийг дэмжих бүлэг” байгуулсан.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Улаанбаатар хот болоод аймгийн төвүүдэд гэр хороолол байгаа. Гэр хороололд хүмүүс орон сууцад ортлоо байна, дараа нь нүүнэ гэх ойлголттойгоор бид 100 гаруй жил болчихсон. Тэгэхээр энэ бол худлаа юм байна. Гэр хороолол байж л байна. Бүгдийг нь өндөр байшинд оруулна гэдэг эдийн засгийн хувьд ч хэцүү. Нөгөө талаас хүмүүс хашаандаа амьдрах сонирхолтой хүмүүс зөндөө бий. Хүчилж болохгүй. Тиймээсгэр хороолол ад үзэгдсэн, түр зуурын, тэгээд мөнгөтэй болохоороо байранд оруулах гэдэг зүйл биш юм байна. Гэр хороолол бол байнга байна. Гэр хороолол хөрөнгө оруулалтаас орхигдоод байдгийг нь залруулах, гэр хороолол руу хөрөнгө оруулалтыг хуваарилах, гэр хорооллын дэд бүтцийг дэмжих, хашаандаа дулааны шийдлүүдийг дэмжих "бодлогын үзэл баримтлал" дээр санаа нэгдэж байгаа гишүүд лобби группийг байгуулж байна. Нөгөө талдаа гэр хороолол бол ерөөсөө угаасаа бүтэхгүй ээ. Удахгүй орон сууц болно гэдэг өнцөг байна. Үүнийг хүндэтгэж үзнэ. Гэхдээ энэ чинь Монголын түүхэн уламжлал, хүмүүсийн ахуй амьдрал, хүсэл сонирхол учраас гэр хороолол байна гэдэг нөгөө тал дээр бодлогыг сөргөж тавих бүлэг гэсэн үг. Үзэл бодлын мэтгэлцээн дээр тэгээд зохистой шийдлүүд нь гаргаад явна. Түүний төлөө л ажиллана гэсэн.
ШИНЭ МЭДЭЭ


