bayarbaatar@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.04.16
Орон нутгийн хөгжил
“Бүсчилсэн хөгжил- төрийн албаны манлайлал” төвийн бүсийн зөвлөгөөн боллоо
“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн 2025 оны 04 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо.Төвийн бүсийн зөвлөгөөнд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, УИХ-ын даргын зөвлөх Т.Алтангэрэл болон холбогдох албан тушаалнууд, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл болох 450 төрийн албан хаагч оролцлоо.
Зөвлөгөөний эхний өдөр Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэглээ, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, цахим технологийн хэрэглээ сэдэвт хэлэлцүүлэг болж, “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих төрийн албан дахь удирдах түвшний жендэр” сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал” сэдвээр илтгэл тавьж, төрийн албан хаагчдыг авлига, ашиг сонирхлоос ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэн “Өөрчлөлтийг өөрөөсөө" эхлэхийг уриалсан юм. Мөн Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн “Монгол Улсын төрийн албаны шинэтгэл-үр дүн”, Монгол Улсын Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Төрийн албаны шинэтгэл-ёс зүй”, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун "Төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал-330 сум" зэрэг сэдвээр тус тус илтгэж, төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
ШИНЭ
МЭДЭЭ
“Улаан буудай, гурилын салбарын өрсөлдөөний төлөв" үйл ажиллагааны тайланг сонслоо
2025.06.05
Б.Баярбаатар: Бид нар хойч үедээ юу хүлээлгэж өгөх юм
2025.06.02
Б.Баярбаатар: Парламентын засаглалтай улс гэдгээ цаашдаа төлөвшүүлэх шатан дээр илүү анхаарах ёстой
2025.06.02
ЁЗДБХ: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг хэлэлцлээ
2025.05.21
Б.Баярбаатар: Үнэхээр зардал хэмнэж, таная гэвэл данхар бүтцээ бууруулж, олон дарга, түр орлон гүйцэтгэгч нараа цөөл
2025.05.21
'SPSIRPA FORUM 2025' Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2025.05.16
Б.Баярбаатар: Хангайн бүсийн зөвлөгөөнөөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр олон санал санаачилга гарлаа
2025.05.16
Б.Баярбаатар: УИХ ХЭН НЭГНИЙ ХУВИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА БИШ!
2025.05.16
Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ
2025.05.06
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв
2025.05.06
"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" зүүн бүсийн зөвлөгөөн боллоо
2025.05.05
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2025.04.24
Б.Баярбаатар: Импортын татварыг тэглэснээр огцом өсөж буй үнийн өсөлтийг саармагжуулсан
2025.04.24
Б.Баярбаатар: Салбарын сайд та монополь болчихсон гурилын үйлдвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла!
2025.04.24
Б.Баярбаатар: Цэц шүүхийн харьяалал тогтоох нь эрх зүйн том гажуудал
2025.04.18
“Бүсчилсэн хөгжил- төрийн албаны манлайлал” төвийн бүсийн зөвлөгөөн боллоо
2025.04.16
"Бүсчилсэн хөгжил- Төрийн албаны манлайлал" зөвлөгөөн хойд бүсээс эхэллээ
2025.04.09
"Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо
2025.04.09
ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА НОГДУУЛАХ ТОГТООЛ БАТАЛЛАА
2025.04.09
Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх цахим уулзалт-хэлэлцүүлэг эхэллээ
2025.03.20