МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ
2025.03.27
Зам, Тээвэр

Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ

Цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээг нарийвчлан зохицуулах зорилгоор санаачлан боловсруулсан “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авахаар www.d.parliament.mn сайтад өнөөдөр /2025.03.27/байршууллаа.

Манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн 5 жилд эрс нэмэгдэж, энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, сүүлийн 2 жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насны иргэд буюу бага насны хүүхэд, залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.

Иймд нэн тэргүүнд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй тайван орчинд зорчих эрхийг хангах үндсэн зорилгын хүрээнд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсрууллаа.
Иргэн таны өдөр тутмын амьдралд тулгамдаж буй энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, https://d.parliament.mn/.../c618cdf9-42ec-4c4d-875c... хуулийн төсөлтэй танилцаж, санал шүүмжээ чөлөөтэй хуваалцаарай.

ШИНЭ МЭДЭЭ