МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлээ
2025.03.17
Улстөр

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлээ

Чуулганы завсарлагын хугацаанд миний бие Говийн бүсийн аймгуудад ажиллаж, малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, ахлах ангийн сурагчид зэрэг салбар бүрийн төлөөллүүдтэй уулзлаа.

Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдийн зүгээс "Говийн бүс"-ийн иргэдээ ажил орлоготой байлгаж эрүүл мэнд, боловсрол, зам харгуй, дэд бүтцийг тэгш хүртээмжтэй байлгах тал дээр онцгой анхаарч ажиллахыг захиж байв.

Энэ хаврын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, "Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, "УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, "УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Улс эх орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн Говийн бүс нутгийнхаа хөгжлийн төлөө хууль тогтоох үйл хэрэгт хичээнгүйлэн ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ