МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.16
Гадаад харилцаа

П.Батчимэг: Холбогдох үйлдвэр, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгаагүй тул хэлэлцээрийг хэлэлцэхээ хойшлуулъя

Өнөөдрийн /2025.04.16/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх байв.

УИХ-ын гишүүн П.Батчимэг үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой энэхүү чухал хэлэлцээрийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, үүнд ялангуяа дотоодын үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид, салбарын мэргэжлийн холбоодын саналыг сонсох, мөн хэлэлцээрийн төслийн эдийн засгийн үр нөлөөний талаар хийсэн хөндлөнгийн судалгааны байгууллагын дүгнэлттэй танилцах боломжоор УИХ-ын гишүүдийг хангах шаардлагатай гэж үзсэн учраас хойшлуулах горимын санал гаргаж, дэмжигдлээ.

ШИНЭ МЭДЭЭ