МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Үүрийнтуяа: Монголын төр монгол эхчүүддээ гомдол тээлгэх учиргүй!
2025.03.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Үүрийнтуяа: Монголын төр монгол эхчүүддээ гомдол тээлгэх учиргүй!

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

Чухал мега төслүүд буюу эдийн засгийн өсөлтийг авчрах томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг ЗГ санаачлаад мөрийн хөтөлбөртөө оруулаад явж байгаа. Эцсийн дүндээ юуны төлөө үүнийг хийх гээд байгаа юм. Хүнээ сайхан амьдруулахын төлөө, хүнээ хөгжүүлэхийн төлөө, хүн амаа өсгөхийн төлөө хийж байгаа. Аливаа улс орны тусгаар тогтнолын суурь нь газар нутаг, хүн ам. Монгол Улсын тусгаар тогтнолын нэг суурь хүн амын бодлого, хүн ам зүйн асуудалданхаарахаас өөр аргагүй анхаарлын төвд байххэмжээнд оччихоод байгаа. Хүн ам зүйн асуудлыг, хүн амын өсөлтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой гэдэг амбицтайгаар би энэ ажлын хэсгийг байгуулж ажиллаж байгаа.

Нэн тэргүүнд биднийхамгийн эхний хийх ёстой алхам бол Монгол Улсын хүн амын өсөлтийг дэмжих хамгийн том хөшүүрэг болсон асуудал бол одонгийн шийдвэр. 1957 оноос эхлээд Алдарт эхийн одон олгож эхэлсэн. Одон олгож эхэлсэн цагаас хүн амын өсөлт огцом өссөн. Дараа нь алтан гахай жил хүүхдийн мөнгө, цалинтай эхийн тэтгэмжийн асуудлууд. Тэгэхээр энэ гол гол нюанс болж байсан асуудлууд дээрээ өөрчлөлт шинэчлэлтийг хийх ёстой. Ялангуяа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль. Өөрөөр хэлбэл 0-1нас хүрээгүй нас барсан хүүхдийг одонгийн хүүхдийн тоонд хамааруулахгүй байгаа. Энэ асуудал дээр яамны зүгээс ямар бодлого барьж байна вэ?

ШИНЭ МЭДЭЭ