МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.03.21
Улстөр

Д.Үүрийнтуяа: Мега төслүүд дээр Швед, Эмират улсуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлнэ

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

Монгол Шведийн парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа. Мөн АНЭУ-ын парламентын бүлгийн даргыг халж ажиллаж байгаа. Эдгээр парламентын бүлгийнхээ гишүүдийг Гадаад харилцааныхаа яамтай хамтраад тухайн парламентын бүлгүүдийн өөрсдийн чиг үүрэг, улс орны онцлог, хамтын ажиллагаа, харилцааны түүх, ямар түвшинд өрнөж явсан юм, цаашдаа бид нар ямар зорилго чиглэлтэй ажиллахбэ гэдэг дээр бас Монгол Улс гадаад харилцааны нэгдсэн нэгбодлоготой байх зарчимтай байгаа. Энэ үүднээс энэ бодлого дээр нь ГХЯ-тай хамтраад бас мэдээлэл солилцож, парламентын гишүүддээ тодорхой чиглэлүүдийг авсан байгаа. Энэ 2 парламентын бүлгийг ахалж ажиллах болов уу гэдгээс яриагаа хэлэх нь зөв байх? Монгол Шведийн парламентын бүлэг дээр бид 1 дүгээрт Швед улстай найрсаг хамтын ажиллагааны хүрээнд, цаашдаа томоохон хэрэгжүүлэх гэж байгаа том төслүүд дээр хамтарч ажиллах боломжуудыг УИХ-ын түвшинд харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа.

Шведийн хувьд Монгол Улстай ижил төстэй цаг уур, байгаль орчны нөхцөл байдалтай. Нөгөө талдаа хүний амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн байдал. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо идэвхээрээ энэ улсаас туршлага судлах их тийм боломжууд байгаа. Бид нар тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлнэгээд багагүй хугацаа өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөн болМонгол Улсын хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрахад, байгаль орчны уур амьсгалын энэ өөрчлөлтийг даван туулахад чухал үүрэгтэй.

Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидэнтэй хамгийн байгаль цаг уурын нөхцөл байдалд ойр газар бол Швед . Швед улс жилд 400сая модыг тарьдаг туршлагатай орон. Хөрс, цаг уурын нөхцөл байдалтайгаа онцлог уялдуулаад хөдөлгөөнийг эрчимжүүлэх чиглэлд хууль, эрх зүйн орчнуудыг бүрдүүлэхэд судлах туршлага их байна гэж харж байгаа. Нөгөө талдаа эмэгтэйчүүдийн манлайллын нэмэгдүүлэхэд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцоог дэмжихэд хууль эрх зүйн зохицуулалтуудыг хэрхэн гаргаснаар энэ түвшинд хүрэв ээ гэдгийг бид бас судалж хамтарч ажиллах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ