Д.Үүрийнтуяа: Хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэгдсэн бодлогуудын уялдаа холбоог хангана
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
УИХ-ын хаврын чуулган эхэллээ. Тэгэхээр хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн гол асуудлууд бол татвар, татварын багц хууль, НДШ-ийн тухай хуулийн өөрчлөлтүүд ард иргэдийн ААН байгууллагуудын хүлээлтийг үүсгэж байгаа. Нөгөө талдаа эрчим хүчний томоохон зохицуулалтуудыг хийх дулаан цахилгааны эрчим хүчний хуулиудыг тус тусад нь өргөн барихаар бэлтгэл ажлууд хангагдаж байгаа. Мэдээж чуулган болгонд хавар, намрын чуулганд тогтмол хэлэлцдэг асуудлууд бий. Өнгөрсөн оны 2024 оны ЗГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, үндсэн чиглэлийн биелэлт гээд тодорхой хэлэлцэх ёстой дэгээрээ орж ирдэг асуудлууд орж ирнэ. Миний хувьд Монгол Улсын хүн амын өсөлтийг дэмжих монгол хүний амьдралын чанарыг сайжруулах энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох энэ ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа.Үүнтэй холбоотой асуудлуудыг татварын багц хууль нийгмийн даатгалын хуулиудад өөрчлөлтүүдийг тусгаж оруулах ажил дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Энэ бэлтгэл ажлуудыг ч хангаад явж байгаа. Монгол Улс хүн амынхаа өсөлт, хүн амынхаа бодлогын өсөлтийн бодлогын асуудлыг тусгайлан эрх зүйн зохицуулалтаар зохицуулж байгаа зүйл алга байна. Тогтвортой байдлыг хангахын тулд тогтвортой бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Тогтвортой хөгжлийн тухай хуулиараа бид нар тодорхой хөтөлбөрүүдийг баталж, ЗГ энэ хөтөлбөрүүдийг гаргаж ажиллах ёстой. Үүнд хүн амын өсөлт, хүн амын бодлогыг дэмжсэн 2 томоохон нийгмийн чухал хөтөлбөр өнөөдрийг хүртэл эцэслэн боловсруулагдаж батлагдаагүй. Хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогын уялдаа холбоог хангах чиглэл дээр холбогдох хууль эрх зүйн орчнуудад тодорхой асуудлуудыг суулгаж, шигтгэх ажил дээр төвлөрч байна.