
2025.03.28
Улстөр
Монгол-Шведийн парламентын найрамдлын бүлэг, Шведийн хаант улсын Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн цахим уулзалт боллоо
Монгол-Шведийн парламентын найрамдлын бүлэг, Шведийн хаант улсын Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн цахим уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тэргүүтэй бүлгийн гишүүд, Швед талаас бүлгийн дарга Маркус Виечил болон Маргарета Седерфелдт тэргүүтэй Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүд оролцож хоёр улсын хамтын ажиллагааны бодлого чиглэл, төлвийн талаар санал солилцлоо.
Монголын талын бүлгийн даргын хувьд хоёр орны хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх, тэр дундаа Швед улсын тэргүүлэх салбарууд болох эдийн засаг, уул уурхай, байгаль орчин, боловсруулалт, ногоон хөгжил зэрэг чиглэлд Монгол Улс хамтран ажиллах сонирхол дүүрэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд Швед улс эдгээр болон бусад чиглэлд туршлага, мэдлэг, технологиороо дэмжин ажиллах боломжтой гэдгээ уламжиллаа. Шведийн талын бүлгийн дарга Маркус Виечил “Монголын талын бүлгийн бүрэлдэхүүнд олон намын төлөөлөл багтсан байгаа нь Монгол Улс манай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ шатанд гаргах ямар том зорилготой байгаагийн илрэл болж байна” гэлээ.