МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.03
Улстөр

Д.Үүрийнтуяа: Авлигын үүсгэвэр болсон урт гартай, олон салаа мөчиртэй этгээдүүдтэй тэмцэхэд тогтвортой бодлого, тогтвортой удирдлага хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

Трансперенси интернэйшнл ОУБ-ын хийсэн судалгаагаар авлигын төсөөллийн индексээр нэлээн дээгүүр дэлхийд эрэмбэлэгдэж байгаа улс орнуудын авлигатай тэмцдэг байгууллагынх нь удирдлага их тогтвортой ажилладаг юм байна. Дунджаар нэг 10-аад жил. Индексээр нэлээн сүүл мушгиж байгаа улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын удирдлагууд маш ойрхон солигддог судалгаа гарчээ. Монгол Улс Авлигын тухай хуулийг анх баталсан цагаас хойш 11 жилийн дараа авлигатай тэмцэх байгууллагаа байгуулж ажилласан. Байгууллага байгуулагдаад өнөөдөр 19 жилийн нүүрийг үзэж байгаа.

Эхний 12 жил 4 дарга ямар нэгэн шалтгаанаар солигдсон байдаг. Сүүлийн 6 жилДашдаваа дарга үр дүнтэй ажиллаж байгаа. Монгол Улс авлигатай тууштай тогтвортой тэмцэх тэмцэл бидэнд чухал байгаа. Сүүлийн 5, 6 жил Монгол Улсын ЗГ, Л.Оюун-Эрдэнэ сайд манлайлж чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан, хэрэгжүүлж байгаа. Бид их том үр дүн хүсээд байгаа юм л даа манай нийгэмд 20, 30 жил бугшчихсан авлигын суурь эдээг 5 жилийн дотор шахаад гаргачих байсан юм шиг л үр дүнг нэхээд байгаа юм. Дийлдэхгүй эрх мэдэлтэй, мөнгөтэй, улс үндэстэн дамнаж амьдарсан бүлэг этгээдүүдтэй болчихсон улс шүү дээ. Маш урт гартай маш олон салаа мөчиртэй. Энэасуудалтай тэмцэхэд бид нарт тогтвортой бодлого, тогтвортой удирдлага, тогтвортой ажиллагаа хэрэгтэй. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр ТӨК-удын санхүүгийн сахилга бат сайжирсан. Улс орон нутгийн төсөвт оруулдаг мөнгөн дүн нэмэгдсэн гэж тайлагнасан байна лээ. Би санал нэг байгаа.

Би ТӨК-д удирдах албан тушаал эрхэлж байсан хүн. Байгууллагын үйл ажиллагаанд шалгагдаж өгсөн зөвлөмжийнх нь дагуу үр дүнг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байсан хүний хувьд би хамт олон үр дүнтэй ажилласан гэдгийг хэлнэ. Харин бид нар нэлээн хурдтай илүү их үр дүнтэй ажиллаасай гэвэл АТГ-ынхаа бүтэц орон тоо, хөрөнгө хүч, зардлын асуудал дээр нь анхаарах цаг болсон. Өнөөдөр магадгүй улс төрийн шийдэл гаргасан байх. Бараг 400 бүтээмжийн менежер, хяналтын менежер, төрийн өмчит 123 компани томилогдож байна. Тэгвэл авлигатай тэмцэх асуудлынхаа үндсийг улс төрийн намууд, улс төрчид бид өөрсдөө эхлээд манлайлаад явъя. Энэ 400 ажилтныхаа 200-г нь ядаад АТГ орон тоотой цалинтай нь өгчихье л дөө. Тийм учраас АТГ прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагааг аль болох улс төрөөс ангид байлгаж, тогтвортой урт хугацаандаа үргэлжлүүлж байж зорьсон зорилго том зорилтын үр дүн хэрэгжинэ.

ШИНЭ МЭДЭЭ