МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.10
Улстөр

Ж.Батжаргал: Шүүн таслах ажиллагааны үйл явц, түүний нөлөөллийн тал дээрхи таны байр суурь?

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцлээ.

Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол УЕП-оор улируулан томилж ажиллуулах талаар Их хуралтай зөвшилцөхөөр Жаргалсайхан прокурорыг оруулж ирж байна. Жаргалсайхан прокурорыг дэмжиж байгаа. Дэмжихийн учир юунд байна гэхээр. Прокурорын орон нутгийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж 37 жил энэ байгууллагадаа ажиллаж Ерөнхий прокурор хүртэл өсөн дэвшиж ажилласан байна. Тийм учраас энэ прокурорын байгууллага түүний чиг үүргийг хэрэгжүүлэх. Эрх зүйн орчныг нь том дүр зургаар нь бүрэн харж чадах тийм хэмжээнд мэргэжлийн ур чадвар, ёс зүй төлөвшсөн хүн юм байна. 2 дугаарт хэн нэгний нөлөөнд автаад байхааргүй хараат бусаар ажиллах тийм хуульч хүний хат. Үнэт зүйлс суусан хүн юм байна. Тийм учраас энэ хүнийг улираан томилох энэ саналыг дэмжих ёстой гэсэн ийм тодорхой байр суурьтай байна.Эрүү зөрчлийн энэ хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Тийм учраас энэ чиглэлийн эрх зүйн орчныг урьдчилан сэргийлэх гэдэг юм уу? ухамсар төлөвшлийнх нь асуудал энэ хүмүүст хэрхэн суухаар эрх зүйн орчин байна вэ? Үүнийг боловсронгуй болгох чиглэл дээр ер нь цаашид юунд анхаарах ёстой бол. Аливаа хууль тогтоомж гэдэг бол нийгмийн харилцаа зохицуулахаасаа гадна бас урьдчилан сэргийлэх, төлөвшлийн үр нөлөө нь бас явах ёстой. Энэ талаасаа ер нь ямар вэ? Шүүн таслах ажиллагааны хүмүүжлийн үр нөлөө гэж дээр үед их ярьцгаадаг байсан. Одоо төрийн нэрийн өмнөөс энэ чиглэлийн үйл ажиллагаанд оролцож байгаа үндсэн чиг үүрэгтэй байгууллага танай байгууллага. Тиймээс энэ шүүн таслах ажиллагааны үйл явц. Түүний нөлөөллийн талаар ер нь таны байр суурь бодол ямар байна вэ?

Түүний асуултад, УЕП-ын дарга Б.Жаргалсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ