МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.18
Хууль, эрх зүй

Х.Тэмүүжин: Хууль өөрчлөгдсөн ч цэцийн гаргасан магадлал өөрчлөгдөхгүй

  УИХ-ын чуулганы /2025.04.18/-ны өдрийн хуралдаанаар "Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай" хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Б.Баярбаатар гишүүний асуултад хариулав.

Хууль өөрчлөгдсөн ч цэцийн гаргасан магадлал өөрчлөгдөхгүй. Цэцийн гаргасан магадлал ямар тохиолдолд өөрчлөгдөх вэ гэхээр. Цэц магадлалаа эргэн харахын тулд хуультай холбоотой асуудлаа шийдэх ёстой. Энэ асуудлыг шийдэхийн тулд УИХ-аас ямар нэгэн хүсэлт ирэх ёстой. Энэ гурван нөхцөл давхцаж байж цэцийн гаргасан магадлал. Магадлалын дагуу шүүх дээр явж байгаа процесс зогсох ёстой. Монгол Улсын ерөнхий аудитор байсан хүн. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байсан сонирхлын зөрчлийн хуулиар ерөнхий аудитор хүн төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байх хориотой байсан. Тэгтэл ЖДҮ сангаас зээл авчихсан. Санхүүгийн хариуцлагыг хамгийн дээр нь зогсоод хянаж байх ёстой хүн зээл авчихсан. Ийм асуудал хөндөгдөөд УИХ дээр хэлэлцүүлэг болсон. Нөгөө аудитор хүн маань УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолтой байна гээд өөрөө хүсэлтээ өгсөн. Бас хариуцлага хүлээх гэдэг хоёр үйл явц давхцаад чөлөөлөгдсөн. Тэгэхдээ одоо өөрөө бүх шатны шүүхээр явж байгаа. Буцаад аудитораар намайг УИХ томилох ёстой гэдэг шаардлага тавиад яваад байгаа.Энэ асуудал нь зарим талаараа увайгүй гэж хэлж болно. Үндсэн хуулийн цэц дээр очсон юм байна лээ. Үндсэн хуулийн цэцээс энэ бол шүүхийн асуудал биш байна гэж маш үндэслэлтэй хариу өгсөн. Хоёр дахь удаа цэц дээр очиход одоо цэцийн гишүүний бүрэн эрх нь дууссан хоёр хүн алх зохиод гараад явчихсан. Тэгээд үл ойлгогдох ийм байдал үүссэн. Энэ байдлыг засах арга зам байна.  

ШИНЭ МЭДЭЭ