2025.04.18
Боловсрол
Б.Баярбаатар: Цэц шүүхийн харьяалал тогтоох нь эрх зүйн том гажуудал
УИХ-ын чуулганы /2025.04.18/-ны өдрийн хуралдаанаар "Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай" хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар
УИХ-ын гаргасан шийдвэр, эрх зүйн актыг үндсэн хууль зөрчиж байна уу эсэх талаар цэц хянан шийдвэрлэдэг болохоос биш шүүхийн харьяалал тогтоох нь эрх зүйн том гажуудал үүсгэж байгаа. Цэцийн тухай хуульд тусгачихсан болохоор аргагүй эрхэнд шүүхийн харьяалал тогтоогоод асуудлыг шийдвэрлүүлэхээр явуулдаг. Өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдлыг сая Тэмүүжин гишүүн тайлбарлалаа. Үүн дээр Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хууль зөрчлөө гээд хэрэг үүсгэсэн тохиолдолд их хурал буцааж авч хэлэлцээд хуулийн заалт нь хүчингүй болгох өөрчлөлт орох байх. Тэгтэл өнгөрсөн хугацаанд цэцээс гарсан шийдвэрийг үндэслээд захиргааны хэргийн шүүх дээр үүссэн маргаан бүгд хүчингүй болгох боломж байгаа юу гэдгийг Х.Тэмүүжин гишүүнээс асууя. Цаашдаа Их хурал хуулийн гажуудлыг өнөөдрийн жишгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж холбогдох нэмэлт өөрчлөлт хийх ажил нэлээдгүй гарах байх. Их зөв жишиг харагдаж байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ

"Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо
2025.04.09
