2025.04.21
Эдийн засаг, Худалдаа
Санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой хуулийн төслүүдийг өргөн барина
Хуулийн төслүүдийг 2-3 долоо хоногт багтаан УИХ-д өргөн барихаар боллоо. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчин, хэрэгжилт болон зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.
Иргэд санхүүгийн үйлчилгээг эрх тэгш, хүртээмжтэй, хямд хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал тул санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг зохион байгуулах, Санхүүгийн зохицуулах хорооноос санал болгож буй хуулийн төслүүдийг 2-3 долоо хоногийн хугацаанд хэлэлцүүлэгт бэлтгэж, өргөн мэдүүлэн, энэ хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нараар ахлуулан УИХ-ын даргын захирамжаар байгууллаа.