МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“North Leadership” хөтөлбөрийн шилдэг 30 оюутан батламжаа гардан авлаа
2025.04.03
Орон нутгийн хөгжил

“North Leadership” хөтөлбөрийн шилдэг 30 оюутан батламжаа гардан авлаа

Анх 15 хүн сэтгэл нэгдэн байгуулж, миний бие анхны ТУЗ-ын даргаар ажиллаж байсан Хойд бүсийн хөгжлийн төвөөс хойд бүсийн Орхон, Булган, Хөвсгөл аймгуудаас залуу манлайлагчдыг төрүүлэх зорилгоор залуучуудын дунд North leadership хөтөлбөрийг зарласан бөгөөд тус хөтөлбөрт шалгарсан гурван аймгийн 30 оюутан өнөөдөр батламжаа гардан авлаа.

Миний бие УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын Тамгын газрын дарга, Хойд бүсийн хөгжлийн төвийн ТУЗ-ын дарга Ү.Амарбат, Хойд бүсийн хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Б.Мягмаржаргал нарын хамт тус үйл ажиллагаанд оролцож хөтөлбөрт шалгарсан хойд бүсийн оюутнууддаа амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ