
2025.04.07
Орон нутгийн хөгжил
“Бүсчилсэн хөгжил - Төрийн албаны манлайлал” хойд бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн эхэллээ
Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилгоор “Бүсчилсэн хөгжил - Төрийн албаны манлайлал” хойд бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн эхэллээ.
Зөвлөгөөн хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр таван байршилд сургалт хэлэлцүүлэгүүд эхэлжээ.
Уурхайчин соёлын ордоны их танхимд “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ, сургалт хэлэлцүүлэг болж төрийн албаны хуулийн хүрээнд дагаж мөрдөх шинэчлэгдсэн журамуудын танилцуулга хийнэ.
Харин бага танхимд “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэгийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн онцлог заалтуудыг танилцуулж байна.