
2025.04.08
Орон нутгийн хөгжил
“Сурагч лиг” тэмцээний шилдгүүд шалгарлаа
Орхон аймагт сагсан бөмбөгийн багийн спортыг хөгжүүлэх, хүүхдүүдийг багаас нь спортод дуртай, эрүүл, хариуцлагатай, өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Нисдэг галт бөмбөг” спортын холбооны зохион байгуулдаг сагсан бөмбөгийн “Сурагч лиг” тэмцээнийг УИХ-ын гишүүн Д.Үүрийтуаяа анх байгуулагдах цагаас нь дэмжиж хамтран ажиллаж ирсэн билээ.
Энэ удаагийн “Сурагч лиг-2025” тэмцээнд Орхон аймгийн Ерөнхий боловсролын 14 cургуулийн 460 гаруй сурагч, 30 гаруй багш дасгалжуулагч оролцож тэмцээний аваргууд тодорлоо.
ЭРЭГТЭЙ
- Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
- Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль
- Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль
- Тусгай байр ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
ЭМЭГТЭЙ
- Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
- Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль
- Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль
- Тусгай байр Орхон эмпати сургууль
ШИЛДГҮҮД
- Лигийн үнэ цэнтэй тоглогчоор (MVP) 1-р сургуулийн сурагч А.Түвшинтөр, 4-р сургуулийн сурагч Г.Нямжаргал нар тодорч,
- Шилдэг дасгалжуулагчаар Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багийн дасгалжуулагч Н.Баттөр, 4 дүгээр сургуулийн багийн дасгалжуулагч Э.Эрдэнэзул нар тус шалгарлаа.