МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Спортын наадмын арга хэмжээнд оролцож баг тамирчид, найз нөхөддөө амжилт хүслээ
2025.04.19
Эрүүл мэнд

Спортын наадмын арга хэмжээнд оролцож баг тамирчид, найз нөхөддөө амжилт хүслээ

1999 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн "Монгол-99" ТББ-аас спортын наадмыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

Өнөөдөр "Говийн бүс-2025" спортын арга хэмжээ 5 төрлөөр зохион байгуулагдаж, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төгсөгчдөөс бүрдсэн баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг дэмжин, мөн 1999 онд Говьсүмбэр аймгийн 1-р 10 жилийг төгссөн төгсөгчийн хувьд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа энэхүү спортын наадмын арга хэмжээнд оролцож баг тамирчид, найз нөхөддөө амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ