ҮЕ, ҮЕИЙН ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД САНАЛ, ЗӨВЛӨМЖӨӨ НЭГТГЭЖ, ХОЛБОГДОХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЛЭЭ
2025.04.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ҮЕ, ҮЕИЙН ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД САНАЛ, ЗӨВЛӨМЖӨӨ НЭГТГЭЖ, ХОЛБОГДОХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЛЭЭ

Монголын хүүхдийн үе үеийн ажилтны БИД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН-100 форум өнөөдөр /2025.04.19/ боллоо. Хүүхдийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна.

Өнөөдөр манай улсад хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн тоо төдийлөн сайн буурахгүй байна. Манай яамнаас гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын хуулийг 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.

УИХ-ын чуулганд Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. Цаашид хүүхдийн зуслангуудаа сэргээж, хүүхдийн төлөө фондыг зориулалтын дагуу зарцуулах, хүүхэд хамгааллын салбар дундын зохицуулалттай болох зэрэг олон шинэлэг, үр дүнтэй ажил хийнэ. Форумд хүрэлцэн ирсэн монгол хүүхдийн хөгжлийн төлөө нэгдэж явсан ахмадууд, үе, үеийн ажилтнууддаа баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ