МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Чинбүрэн: Төгрөг нуурын ордыг зарсан 250 сая ам.доллараар Цогцолбор бүхий Хавдрын эмнэлэг 2-ыг барих байлаа
2025.04.21
Эрүүл мэнд

Ж.Чинбүрэн: Төгрөг нуурын ордыг зарсан 250 сая ам.доллараар Цогцолбор бүхий Хавдрын эмнэлэг 2-ыг барих байлаа

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан" гэх УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Байгалийн баялаг бол ард түмний өмч гэдгийг Үндсэн хуулиндаа зааж баталгаажуулсан. Тиймээс газар доор байгаа баялгаа ард түмнээ эрүүл байлгах, боловсролтой байлгахад зарцуулах гарцаагүй шаардлага бий. Төсөв хэдий тэлж багаач том том хөрөнгө оруулалтаа эрүүл мэндийн салбарт хийж чадахгүй гацчихаад байна. Үнэхээр төгрөг нуурыг 250 сая доллараар зарж доллар нуур болгочихсон бол энэ мөнгөөр асар их мөнгө хийх боломжой.

"Хавдар-2" төслийн эмнэлгийн барилгын ажилд 100 сая доллар хэрэгтэй байна. Энэ бол 95300 мкв бүхий маш том барилга байгууламжийн цогцолбор, маш том бүтээн байгуулалт. Энэ хэмжээний 2 эмнэлэг барих нь.

Нэг хүн ард түмний баялгыг Хонконгийн бирж дээр зарчихаад одоо зарсан зараагүй гэж хэлэх ямар шаардлага байна. Баялгаа бид алдаад байж болох юмуу?

Өнөөдөр бидний хөгжлийн бас нэг чөдөр нь хулгай хийдэг тогтолцоо.

Баялаг нь нэг хүний халаасанд орсоор байгаад өнөөдрийн бидний, Монголын байж байгаа царай энэ. Эрт илрүүлэг үзлэг хэдийг хийж болох юм, өвчэй зовлонтой улсуудыг санхүүгийн дарамтгүй болгож яаж эмчилж болох юм.

Ядуу мөнгөгүйгээсээ болоод эмчлүүлж чадахгүй байгаа хэчнээн хүн байгааг тоолж баршгүй. Тийм учраас баялагтаа эзэн болсон төр бидэнд хэрэгтэй байна.

Энэ бол зүгээр нэг наймаа биш. Ард түмний амь насыг үнэгүйдүүлсэн үйлдэл. Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай хөрөнгө оруулалт хийгдэлгүй, хорт хавдраар өвдсөн иргэд эмчилгээний мөнгө олж чадалгүй, амьдралын төлөө биш эрүүл мэнд, эмнэлгийн зардлынхаа төлөө тэмцэж байна.

Нэг орд зарж олсон мөнгөөр олон иргэдийнхээ амийг аварч болох байлаа" гэв.

ШИНЭ МЭДЭЭ