
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 100 нас хүрлээ
Засгийн газрын үндсэн бүрэлдэхүүн ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ой тохиож, өнгөрөгч Баасан гарагт /2025.04.18/ ойн баярын өргөн дэлгэр боллоо.
Монгол орны мал аж ахуй, газар тариалангийн салбарын бодлогыг хэрэгжүүлж, удирдан чиглүүлэх үүрэгтэйгээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн захиргааны төв байгууллага 1924 онд Аж ахуйн яам нэртэйгээр анх байгуулагдаж байсан юм.
Тэр цагаас хойш монголчууд атар газар эзэмшиж, нэгдэлжих хөдөлгөөн өрнүүлж, САА-нуудыг байгуулан төмс, мах, сүү, хүнсний ногоо, улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, гадаад хамтын ажиллагаатай орнуудын дэмжлэгтэйгээр 1990 он гэхэд 400 гаруй үйлдвэр заводыг ашиглалтад оруулсан, шинжлэх ухааны ололт, дэвшил манай салбарын түүх юм.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур, хөгжлийн түлхүүр болсон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
ШИНЭ МЭДЭЭ
