МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Биржийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжих боломжгүй
2025.04.17
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Биржийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжих боломжгүй

Биржийн тухай хуулийн гол амин сүнс нь төрийн өмчит компаниуд нийтийн баялгийг олборлоод экспортолж байгаа бол заавал биржээр, ил тод, шударга өрсөлдөөний дүнд, зах зээлийн үнээр борлуулах ёстой гэсэн зарчим.

Энэ зарчим хуулийн өөрчлөлтөд огт тусгагдаагүй, гол зарчмуудаасаа ухарч, буцаж байна. Эдийн засгийн агуулгаараа бол мега төслүүдээ хөдөлгөх шаардлага байгааг ойлгож байна. Гэхдээ уул уурхайн салбарын хувьд бол бирж улам өргөжих, өрсөлдөөн нэмэгдэх, үнэ өсөх нь хувь хувьсгал гэлтгүй бүгдэд үр өгөөжтэй.

Үнэ өндөр ч бай, буурсан ч бай биржээрээ л арилжаагаа явуулах хэрэгтэй. Бусад асуудал бол хуулийг хөндөхгүйгээр тохиргоо хийж болох асуудлууд гэж харж байна.Хуулийн өөрчлөлт энэ байдлаар хийгдэх юм бол "Уул уурхайн бирж" улам бүдгэрч, зарчмаараа ажиллахгүй болно.Тиймээс дэмжихгүй гэдгээ хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ