Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам
Нийт 1063 мэдээ байна.
-
16/02/23
Ноосны салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчидт...
Уулзалтаар ноосны салбарын ололт амжилт, хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, саналыг нь сонсож, ярилцлаа. Манай улс 40 хувийн ноосны орцтой даавууг эх орондоо үйлдвэрлэдэг. Тухайн органик даавууг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд ашиглаж байна. Тус салбарт эргэлтийн хөрөнгийн зээл тусдаа байх шаардлагатайг тэд хэлж байна. -
14/02/23
Хонины нэхий, үхрийн шир, адууны арьс зэргийг эксп...
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Үхрийн шир, адууны арьс, хонины нэхийг экспортод гаргахыг хориглосон шийдвэрийг цуцлуулах саналыг Засгийн газарт оруулсныг дэмжин шийдвэрлэсэн. Ингэснээр үнэгүйдээд буй арьс ширний үнэ өсч, малчдын орлого дээшлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна. Уг шийдвэр 2 жилийн хугацаатай бөгөөд дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж эхлэх хүртэл буюу 2025/01/01 өд... -
14/02/23
Шадар сайд С.Амарсайханы хамтаар цас ихтэй, зударх...
Шадар сайд С.Амарсайханы хамтаар Хэнтий, Дорнод аймгуудын цас ихтэй, зудархуу газруудаар ажиллалаа. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отор, тэжээлийн бүсэд 10 аймгийн хагас сая мал өвөлжиж байна. Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын зарим нутгаар цастай, цагаан зудархуу байдалтай байна. Сумдын хүндрэлтэй байгаа өрхүүдэд 220 тонн тэжээл, давс, долооц зэргийг 50 хувь хямдралтай үнээр олгохоо... -
09/02/23
Европын Холбоо, Монгол Улстай тогтвортой ногоон хө...
Европын холбооноос Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжих үйл ажиллагааг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ хөгжиж буй улс орнуудын нэгэн адилаар Монгол Улс тогтвортой, ногоон хөгжлийг улам бэхжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч хөгжлийн бодлогын баримт бичигтээ байгаль орчны асуудлыг цогц байдлаар авч үзэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохиц... -
09/02/23
Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул ор...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмыг баталлаа. Тус журам нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, засаглалыг сайжруулан бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогы... -
09/02/23
2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгр...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна. &... -
09/02/23
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, ул...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 08-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олон шалгарлаа. Энэ жил 21 аймгийн 170 сумын 195 багаас улсын аварга малчинд 208, Улсын хошой аварга малчинд 20, улсын аварга саальчинд 10, улсын аварга фермерт 12 нийт 250... -
08/02/23
-
07/02/23
Архангай аймгийн өвөлжилтийн байдалтай танилцаж аж...
Архангай нь 5.5 сая малтай бөгөөд нийт бэлчээрийн 78 хувь нь даац хэтэрсэн судалгаа дүгнэлт гарсан. Өвөлжилтийн хувьд битүү цагаан цасан зуд байхгүй, харин туурайн зуд л нүүрлэсэн гэж хэлж болно. Тиймээс зун нь жаахан бороо хур татуу орсон тул өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсжээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамт аймгийн онцгой байдлын штабыг хуралдуулж, нөхцөл байдлыг дүгнэн ярилцлаа. Улсын нөөцөөс 300 тн тэжээлийг 50 хув... -
06/02/23
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Архангай аймагт ажил...
УИХ-ын гишүүн, Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны хоёрдугаар сарын 2, 3-ны өдөр Архангай аймгийн Булган, Цэнхэр, Түвшрүүлэх суманд ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл хангалт, өвс тэжээлийн нөөц, хүрэлцээ хангамж зэрэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв. Мөн Аймгийн онцгой комиссыг өргөтгөсөн байдлаа... -
06/02/23
ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун Унгар улсаас Монгол ...
Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Борбала Анна Обрущанский, Гадаад худалдааны атташе ноён Фөлөп Жигмонд, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны зөвлөх ноён Гурдагва Энхтөр нартай уулзлаа. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Унгар Улсын Хөдөө аж ахуйн яам хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцох санамж бичиг байгуулахаар тохирлоо. Тус санамж бичгийн ... -
30/01/23
Ноолуур самнах 12 үйлдвэр шинээр байгуулна
Монгол Улсын ноолуур бэлтгэлийн хэмжээ ямааны тоо толгойноос хамаарч жилд дунджаар 10 мянган тонн хүрдэг. Манай улс нийт бэлтгэсэн ноолуурынхаа 70-80 хувийг зөвхөн угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулж байна. Харин нэхмэлийн салбарын нийт экспортын 90 гаруй хувийг ямааны ноолуур эзэлдэг. Манай улсад угаасан ноолуурын хялгасыг нь ялгах ... -
30/01/23
БОХХАА-н байнгын хороо 10 удаа хуралдаж, давхардса...
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 10 удаа хуралдаж, нийт (давхардсан тоогоор) 109 асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн байна. Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн зургаан санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн ... -
17/01/23
Х.Болорчулуун: Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ “төр...
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг урьж, ярилцлаа. -Та ХХААХҮ-ийн сайдаар томилогдоод гурван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Сайдын ажлаа юунаас эхлэв. Өмнө нь УИХ дахь салбар хариуцсан байнгын хороог даргалж байсан учраас ХХААХҮ-ийн салбарын асуудлуудаа харьцангуй мэ... -
11/01/23
Зарим албан тушаалтныг чөлөөлж, томилов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалаас чөлөөллөө. Төрийн нарийн бичгийн дарга нар: Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, ... -
11/01/23
“Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх тухай асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан,Өмнөговь аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд с... -
11/01/23
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс дефолт эрсдэлээ...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч төсв... -
27/12/22
Усны үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан болов
Усны үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан Төрийн ордонд болж, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлж ашиглах, говийн бүсийг усаар хангах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд салбар дундын зохицуулалтын талаар хэлэлцлээ. Энэ хүрээнд гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлж ашиглах “Хөх морь” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон Усны зөвлөлийн ажил... -
26/12/22
ХХААХҮЯ-ны 100 хоногт хэрэгжүүлсэн ажлын товчоос.....
Олон улсын жишгээр мал, махаа экспортлох мал эмнэлгийн хорио цээрт дэглэм бүхий “Эрүүл бүс байгуулах тухай” ХХААХҮЯ-аас бодлого гарган Засгийн газрын тогтоол батлууллаа. Экспортод гаргах махыг квотгүй болгож, махны доод үнийг тогтоон 1 цонхны бодлогоор борлуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. ХХААХҮЯ-ны дэргэдэх олон улсын хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөр, ЖДҮ-ийн сангийн 70-аас дээш хувийг орон нутгийн үйлдвэр... -
21/12/22
ХХААХҮ-ийн яамны 100 хоногт хийсэн ажлуудаас
ХХААХҮ-ийн сайдын ажлаа аваад 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлуудаасаа товчхон тайлагная. Олон улсын жишгээр мал, махаа экспортлох мал эмнэлгийн хорио цээрт дэглэм бүхий “Эрүүл бүс байгуулах тухай” ХХААХҮЯ-аас бодлого гарган Засгийн газрын тогтоол батлууллаа. Экспортод гаргах махыг квотгүй болгож, цонхны бодлогоор борлуулахаар шийдвэрлэлээ. ХХААХҮЯ-ны дэргэдэх олон улсын хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөр, ЖДҮ-...
Нийт 54 хуудас/1063 мэдээ