
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Нийт 1947 мэдээ байна.
-
02/10/19
БОАЖЯ “Ахмадын зөвлөх үйлчилгээ”-г бий болголоо
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлогыг тодорхойлж, Монгол орны унаган байгалийг хамгаалах үйлсэд гар бие оролцож явсан үе үеийн ахмад ажилтнуудаа БОАЖЯ-наас өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, яамны зүгээс хийж, хэрэгжүүлж буй зарим ажлыг танилцуулсан юм. Сайд Н.Цэрэнбат Монгол Улс анх удаа ... -
26/09/19
Байгаль орчны салбарын багц хуулийн төслүүд өргөн ...
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслүүд, Аз... -
25/09/19
Ноён уулыг дархан цаазат болгох тогтоолын төслийг ...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Ноён Уул орчмын газрыг дархан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон эк... -
20/09/19
Н.Цэрэнбат: Байгаль орчинд хохирол учруулж буй үйл...
БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөгийг улс орон даяар зохион байгууллаа. БОАЖЯ болон Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй харъяа байгууллагууд, хамтран ажилладаг холбоод, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд Д.Сүхбаатарын талбайд иргэд олон нийтэд ажлаа тайлагнаж, зөвлөгөө мэлээлэл өгөн, санал хүсэлтийг хүлээн авлаа. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ Төрийн үйлчилгээг иргэдэд... -
18/09/19
Хууль бус алт олборлолтыг зогсоов
Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах ши... -
18/09/19
Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэ...
Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуй нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүд ... -
16/09/19
Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зар...
Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 2019.09.16-27-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх ю... -
16/09/19
Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зар...
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг... -
11/09/19
Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгө...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт дамнан оршдог Ноён уул орчмын газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авсан байдал, орчмын газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв... -
10/09/19
Хилийн боомтуудад жуулчдад цогц мэдээлэл өгөх “Эле...
БОАЖЯ-наас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан анхан шатны хөтчийн үйлчилгээ үзүүлэх аппликэйшн бүхий электрон дэлгэц хүлээлгэж өглөө. Энэхүү электрон хөтөч нь Монгол Улс руу боомтоор дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах юм. Мөн үйлчилгээний талаарх бүхий л м... -
10/09/19
У.Хүрэлсүх: Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч...
Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг. Эдгээр булш нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогдож байна. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Даваа гараг бүр хийдэг хурлынхаа үеэр Ноён уулыг онгон дагшин байдлаар нь авч үлдэх ёстой. Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан ца... -
06/09/19
Н.Цэрэнбат сайд “НОГООН ПАСПОРТ” аяны шилдэг сураг...
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аян санаачилж, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаар дамжуулж өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх ажлыг амжилттай эхлүүлээд байна. “Ногоон паспорт”-оо амжилттай хөтөлж, бусдыгаа манлайлсан 21 аймгийн төлөөлөл шилдэг сурагчид наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 05-ныг хүртэл Бээжин хотод аялах эрхээр шагнуулсан. Сурагчдын төлөө... -
05/09/19
БОАЖЯ харьяа газруудынхаа автомашиныг шинэчиллээ
БОАЖЯ-наас Цаг уур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, алслагдсан аймгуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст “Mitsubishi L200” загварын автомашинуудыг парк шинэчлэлийн хүрээнд олголоо. БОАЖЯ-ны харьяа газруудын автомашиныг шинэчлэх үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур орчны ... -
28/08/19
У.Хүрэлсүх: Би бизнесийн ертөнцөд ургасан шарилжий...
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бизнес эрхлэгчидтэй нүүр тулсан зургаа дахь уулзалт өчигдөр боллоо. Энэ удаагийн уулзалтыг МҮХАҮТ зохион байгуулсан юм. Уулзалтад оролцохоор 250 гаруй компани, 10 орчим төрийн бус байгууллагын төлөөлөл бүртгүүлжээ. Сайд нараас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуу... -
28/08/19
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын хамт б...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын хамт Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг шилдэг 250 гаруй бизнес эрхлэгчидтэй ээлжит “Бизнесуулзалт”-ыг хийлээ. Уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон бусад салбарын сайд нар зарим агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга, МҮХ... -
27/08/19
ХБНГУ-ын Байгаль орчин, цөмийн аюулгүй байдлын яам...
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын урилгаар ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Рита Шварцелюр-Суттер тэргүүтэй төлөөлөгчид наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хатагтай Шварцелюр-Суттерийг хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд талууд хоёр орны байгаль орчи... -
26/08/19
Н.Цэрэнбат: Бид сүүлийн 20 жил озон задалдаг бодис...
Азийн бүсийн Озоны албадын “Озон задалдаг гидрохлортфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг хэрэглээнээс гаргахад гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн орлуулах бодисыг бууруулах ажлыг идэвхжүүлэх асуудал” хуралдаан Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Энэ сарын 26-29-ны өдрүүдэд үргэлжлэх тус хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын нээж үг хэллээ. Озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалий... -
26/08/19
Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаа... -
21/08/19
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримт...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа. Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түн... -
21/08/19
Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бү...
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож, шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй бөгөөд Азийн хөгжлийн банкны тусламжаар Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон байна. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг агуулдаг Хөвсгөл нуур нь 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим метр гүн ба дэлхи...
Нийт 98 хуудас/1947 мэдээ