
2010.09.22
Хуралдааны хуваарь спикергүйгээр гарахгүй
Хаврын чуулган завсарлаж, түшээд амралтаа авснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Алжаал ядаргаагаа тайлахаар нутаг ус, сонгогдсон тойрог, гадаад орныг зорьсон түшээдийн зугаалга дуусах цаг дөхсө
н байна.

УИХ-ын бүтцийн байгууллага болох Байнгын хороодын хуралдааны хуваарь энэ долоо хоногт гарах талаар парламентын Тамгын газрынхан ярьж байсан. Гэвч бүтэц хэзээ хуралдаж эхлэх нь УИХ-ын даргаас шалтгаалахаар болж байна. Өөрөөр хэлбэл, спикер орон нутагт ажиллан тун завгүй байгаа тул түүнийг ирэхээр хуваариа батлуулан захирамж гаргуулах ажээ. Тэгэхээр дарга хэзээ ирж захирамжаа мутарлана тэр үед л бүх зүйл тодорхой болж, Байнгын хороод ажилдаа орох юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.