ЦОГТ СУМЫНХАНД УСАЛГААТАЙ ГАЗАР ТАРИАЛАН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЭЛЖ ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА
2024.05.08

ЦОГТ СУМЫНХАНД УСАЛГААТАЙ ГАЗАР ТАРИАЛАН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЭЛЖ ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА

ЭЭЖ ХАЙРХАНЫХАА НӨМӨРТ ОРШИХ ЦОГТ СУМЫНХАНТАЙ УУЛЗЛАА.

Алслагдсан сумын иргэдэд хатуу хучилттай авто замтай болох асуудал нэн тэргүүнд тулгамдаж байна.

Түүнээс гадна орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж, аж амьдралаа сайжруулах боломж дутагдаж байгаа талаар ярьж байлаа.
Тэгвэл Цогт сумынханд маань Баянтооройд байрлалтай услалтын системийн үйл ажиллагаагаа сэргээж цаг агаар, газар зүйн давуу талаа ашиглан малын тэжээл, хүнсний ногоогоо тариалж орлогоо нэмэгдүүлэх боломж байна аа.