ТЭШИГ СУМЫН ХИЛИЙН ЦЭРГИЙН 0286 ДУГААР АНГИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
2024.05.08

ТЭШИГ СУМЫН ХИЛИЙН ЦЭРГИЙН 0286 ДУГААР АНГИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсын баатар, ахмад Самданжамцын Лхагвадоржийн нэрэмжит Хил хамгаалах 0286 дугаар ангийн ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтад Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Хошууч генерал Х.Лхагвасүрэн, 0286 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Цогтжаргал нар оролцлоо.
Тус анги одоогоос 44 жилийн өмнө хилийн дэглэм сахиулах пост гэж байгуулагдаж байсан бөгөөд 2012 онд Монгол Улсын баатар, хилчин С.Лхагвадоржийн нэрэмжит болсон юм. Хилчдийн ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор Хилийн цэргийн 0286 ангид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай Фотон маркийн автомашин,14 ширхэг суурин компьютер гардуулан өглөө