Гадаад зах зээлд бонд арилжаалж Сэлбэ дэд төвийн төслийг санхүүжүүлэхээр ажиллаж байна
2024.04.27

Гадаад зах зээлд бонд арилжаалж Сэлбэ дэд төвийн төслийг санхүүжүүлэхээр ажиллаж байна

“Сэлбэ” дэд төвийн төслийн хүрээнд 158 га талбарт гэр хорооллыг орон сууцжуулж 12000 айлын орон сууц, инженерийн салбар шугамын бүтээн байгуулалт, нийгмийн барилга байгууламж, ажлын байр бий болгох худалдаа үйлчилгээний барилга, туслах, явган, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг бий болгох зорилготой.

Энэхүү ажлыг Нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгож санхүүжүүлэхээр ажиллаж байна. Бондыг гадаад зах зээлд босгож байгаа нь хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой бөгөөд дотоодын хязгаарлагдмал нөөцөөс өндөр хүүтэй зээл авахаас илүү үр ашигтай юм. Нийслэл нь Засгийн газрын баталгаатайгаар гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бий болсон.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан