2024.04.12

Л.Мөнхбаатар: 06 дугаар сарын 14 ний өдрийг “Шүүхийн өдөр” болгосон энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр биш юм аа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралданаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

УИХ-аар хэлэлцэж байгаа зарим нэг хуулийн төслийн талаар иргэд, олон нийтийн дунд ташаа мэдээллүүд яваад байгаа учраас үүнийг бас залруулах нь зүйтэй гэж бодож байна. Миний хувьд УИХ-ын гишүүнийхээ хувиар нэлээн олон хуулийн төслийг гишүүдийн хамтаар санаачилж өргөн мэдүүлээд хэлэлцүүлээд явж байгаа. Монгол УИХ-ын тухай хууль, их хурлын чуулганы дэгийн тухай хууль, хяналт шалгалтын тухай хууль, Газрын тухай хууль гээд ийм хуулиудын төслийг хэлэлцүүлээд явж байна. Үүнээс гадна бас нэг хуулийн төсөл санаачилсан нь бол энэ нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд хуулийн төслийг санаачилсан. Энэ нь ямар учиртай хууль вэ гэхээр шүүхийн зөвлөлөөс бол санал гарсан ийм хууль байгаа юм.ШЕЗ бол Үндсэн хуульд заасан УИХ-аас байгуулагддаг байгууллага. ШЕЗ-өөс 6 дугаар сарын 14-ний өдрийг шүүхийн өдөр болгох ийм санал санаачилга гаргаж ирүүлснийг нь УИХ-ын гишүүн Мөнх-Оргил бид 2 хамтдаа санаачлан өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн талаар ташаа буруу мэдээллүүд бас явагдаад байгаа учраас зүйтэй гэж үзэж байна. Нийтээр тэмдэглэх баярын болоод тэмдэглэлт өдрийн хууль бол 2 агуулгатай юм. Нийтээр тэмдэглэх баярын өдөр гэдэг нь улс орны хэмжээнд нийтээрээ амардаг баяр болгон тэмдэглэдэг цагаан сар, улсын их баяр наадам олон улсын эмэгтэйчүүдийн баяр гэдэг юм уу Хүүхдийн баяр гээд тэмдэглэх өдрүүд. Нөгөөдөх нь бол зүгээр тэмдэглэлт өдөр гэсэн үйлдвэр байдаг. Энэ бол зүгээр тодорхой. Нийгмийн давхарга ажил мэргэжлийн онцлогуудыг харуулсан нийтээрээ тэмдэглэж заншсан л ийм өдрүүд байгаа юм. Ахмадын өдөр гэдэг юм уу архивчдын өдөр улсын бүртгэлийн ажилтны өдөр багш нарын өдөр, эмч нарын өдөр гэдэгтэй адилхан энэ дээр бол шүүгчдийн өдөр гэж нэмье ээ гэсэн ийм санаачилга гарсан. Энэ бол огт амардаггүй зүгээр тухайн байгууллага, ажилчин албан хаагч өөрсдийнхөө хүрээнд тэмдэглэдэг тэмдэглэлт өдөр юм. Тэгэхээр энэ өдрийг яагаад 6 сарын 14-ний өдрийг сонгосон бэ гэхээр 1926 онд БНМАУ-ын авлига шүүн таслах газруудыг байгуулах тухай дүрэм гаргаад  дүрмээр зохицуулж явж ирсэн нь 1993 оны 6 сарын 10-ны өдөр анх удаагаа дүрмээр зохицуулагддаг болсон. Шүүхийн тухай хууль бол одоо 1992 оны шинэ Үндсэн хуульд нийцүүлээд 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хууль батлагдан гарсан. Энэ түүхэн тэмдэглэлт өдөр байгаа. Ийм учраас анх удаагаа хараат бус бие даасан шүүхийн тогтолцоо бий болсон өдөр нь 6 сарын 14-ний өдөр учраас энэ өдрийг шүүхийн өдөр болгон тэмдэглэх нь зүйтэй юм аа гэсэн шүүхийн ерөнхий зөвлөлийн санал санаачилгыг дэмжин санаачилсан ийм зүйл. Энэ өдөр бол нийтээр амардаггүй зүгээр тухайн байгууллагын тэмдэглэл өдөр гэдгийг тодруулан хэлье.