2024.04.12

Х.Булгантуяа: Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг танилцууллаа.

Асуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Эрчим хүчний асуудал бол Улаанбаатар хотод тулгамдсан асуудал. Нийслэл Улаанбаатар хотын утаа, бохирдол, агаарын бохирдол энэ бүхний эх үүсвэр дулааны цахилгаан станцтай холбоотой. Улаанбаатар хотын цахилгаан станцын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд дараагийн 3-4 жилд ямар төсөл хөтөлбөрүүд төлөвлөж байна вэ? Захын хороолол руу дахин төлөвлөлт, барилгын төслүүд явуулах гэтэл эх үүсвэрийн дутагдал байгаад байна дээрээс нь Амгалан ДЦС гэхэд л өнгөрсөн жил доголдол үүссэн эргэн тойрны байр орон сууцууд хөлдөхөө шахсан иймэрхүү доголдлууд одоо явж байгаа эх үүсвэрээр гараад байна. Амгалан ДЦС-ын хүчин чадлыг 116-аар нэмэгдүүлнэ гэсэн энэ төсөл ямар шатандаа явж байна вэ? Хэзээ ашиглалтад орох вэ?   

Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.