Батсүмбэр сумын хаваржилтын нөхцөл байдалтай танилцан шаардлагатай дэмжлэг үзүүллээ.
2024.03.01

Батсүмбэр сумын хаваржилтын нөхцөл байдалтай танилцан шаардлагатай дэмжлэг үзүүллээ.

Батсүмбэр сумын хэмжээнд 809 малчин өрх, 677 мал бүхий өрхийн нийт 76046 толгой мал өвөлжиж байгаа бөгөөд малын зүй бус хорогдол 456 байна.

Цагийн байдалтай холбоотой малын тэжээлийг тасалдалгүй хангах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг холбогдох албаны хүмүүст чиглэл болголоо.

Өнгөрсөн өвөл Баянгол 3-р багийн нутагт үүссэн халианы нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах, шаардлагатай техник хэрэгсэлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Улс, аймгийн онцгой комиссоос үүссэн нөхцөл байдалд үнэлэлт хийж, халианд өртсөн нэн хүндрэлтэй айл өрхүүдэд тусламжаар 5 гэр олгосныг сумын онцгой комисст хүлээлгэн өглөө.