САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
2024.02.10

САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол орны дөрвөн зүг, найман зовхист суугаа Төрийн өмчит болон Орон нутгийн өмчит салбарын нийт албан хаагчид, үе үеийн ахмадууд, тэдний гэр бүлийнхэнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэндийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамт олноос хүргэж байна.

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилдаг хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөр Монгол хүн бүхэн нэгэн насыг нэмж, айл өрх болгон хишиг буяныг дуудаж, төр улс түвшин сайхан, түмэн олон тайван амгалан байхын ерөөл өргөдөг уламжлалтай.

Улиран одож буй усан туулай жилээ амжилт бүтээл дүүрэн үдэж
Угтан ирж буй модон луу жилдээ ажил үйлс арвин угтаж
Ураг төрөл, элгэн саднаараа уулзан учирч
Учран золгох хүн бүрдээ үгийн сайныг хэлж
юу санасан есөн цагаан хүсэл тань биелж байх болтугай.

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН
ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан