ТАНИЛЦ: “ДЭМЖЬЕ” ажлын хүрээнд хийгдсэн ажлууд
2024.02.08

ТАНИЛЦ: “ДЭМЖЬЕ” ажлын хүрээнд хийгдсэн ажлууд

Баянзүрх дүүргийн 26,36-р хороо нийт 40.000 гаруй иргэнтэй зарим нэг аймгаас их хүн амтай том хороо. Тэгсэн атлаа улсын сургууль, цэцэрлэг нэг ч байдаггүй. Үүнд иргэд бухимдалтай ханддаг.

Тэгвэл “ДЭМЖЬЕ” ажлын хүрээнд:

  • Сүмбэр орд хотхоны ард 4002мкв талбайг компанитай нь зөвшилцсөний үндсэнд Улаанбаатар хот өөрсдийн мэдэлд авч 960 хүүхдийн сургууль барих ажлыг эхлүүлэхээр боллоо.
  • 26-р хороо Century Landmark ХХК-ны орон сууцны барилга барихаар төлөвлөсөн газраас 4000мкв талбайг чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барихаар боллоо.
  • Олимп хотхоны хойно баригдаж, зогсонги байдалтай байгаа 640 хүүхдийн сургуулийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
Иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа Нийслэл, дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлье. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан