БШУЯ, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2024.02.08

БШУЯ, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

“Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын БШУЯ, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2013 онд байгуулагдсан төрийн өмчийн их сургууль. Монгол Улсын уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбаруудын хөгжилд нэн шаардлагатай хүний нөөцийг дотоодод бэлтгэх, судалгаа, инновацыг хөгжүүлэх, нутагшуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан