"ШИНЭ ОРЧИН ТРЕЙД" ХХК-ийнханд "МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН" шагнал, тугийг гардууллаа
2024.02.05

"ШИНЭ ОРЧИН ТРЕЙД" ХХК-ийнханд "МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН" шагнал, тугийг гардууллаа

Дархан-Уул аймгийн Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг "Шинэ Орчин трейд" ХХК нь тасралтгүй 22 дахь жилдээ газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуй, худалдаа үйлчилгээ, зоорийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн 3 жилд 90 га-д төмс хүнсний ногооны тариалалт хийж, 1700-1800 тонн ургац хураан авсан энэ компани газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийг жишиг болгоход анхаарч иржээ. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан тус хамт олонд "МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН" шагнал, тугийг гардууллаа.

тэрээр “ШИНЭ ОРЧИН ТРЕЙД” ХХК-ийн хамт олонд, захирал О.Батпүрэв, Ж.Мягмаа нарт, хөдөлмөр бүтээлээ засаг төрдөө үнэлүүлсэнд халуун баяр хүргэж, амжилт хүслээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn