2024.02.02

ЦАГААННУУР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ ӨРГӨТГӨЛТЭЙ БОЛГОЛОО

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар орон нутагт тулгамдсан асуудлын нэг байгаагийн жишгээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төвийн барилгыг өргөтгөн шинэчлэх хүсэлтийг тус эмнэлгийн удирдлагууд УИХ-ын гишүүн Д.Өнөрболорт хэлж байсан.

Тиймээс 5000 гаруй хүн амтай улсын тэргүүний Цагааннуур сумын эмнэлгийн барилгыг өргөтгөх талаар анхаарч, 800 сая төгрөгийг улсын төсөвт суулгуулсан нь ийнхүү ажил хэрэг боллоо.

Цаашид Цагааннуур сумын эмнэлэг ажиллах боловсон хүчнийхээ тоог нэмэгдүүлж, гэмтэл, мэс засал, яаралтай тусламжийг зөвхөн сумандаа төдийгүй зэргэлдээх Зэлтэр, Зүүнбүрэн сумдын иргэдэд үзүүлэх бүрэн үзүүлэх боломжтой А зэрэглэлийн эмнэлэг болж өргөжиж байна.

Д.Өнөрболор гишүүний санаачилгаар Сэлэнгэ аймгийн 10 мянга орчим иргэнийг эмнэлгийн үзлэг оношлогоонд хамруулахад 10 хүүхэд тутмын 9 нь шүдний өвчлөлтэй байсан. Сумын эмнэлэг өргөтгөлтэй болж, А зэрэглэлд шилжсэнээр энэхүү асуудал шийдэгдэх боломжтой болж байгаа юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn