ЗААМАР СУМЫН 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
2024.01.31

ЗААМАР СУМЫН 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Заамар сумын ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

Энэхүү барилга ашиглалтад орсноор сурагчид нэг ээлжээр хичээллэхийн зэрэгцээ хичээлийн бусад цагаар сонгон, секц, дугуйланд хамрагдан, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангагдаж байна.